Saturday, July 14, 2007

Намайг модон дээр eлгeчихсeн...

Намайг модон дээр eлгeчихсeн...Аварга том саглагар модны яг орой дээр...Энэ маш том мод...Мeчир салаа бvр лvv нь хичнээн жил яваад ч барагдахгvй тийм л том...Угаасаа би явж чадахгvй...Eлгeeд тогтоочихсон учраас...Явсан нэг нь дуусгаж чадалгvй нvд аньдаг...Магадгvй би энд хэдэн сая жил хэвтсэн байх...Одоо намайг хараад хэн ч танихгvй...Угаасаа байхгvй болчихсон юм чинь...Инээд...Энэ модон дээр байдаг мянга мянган цох хорхойнууд миний биеийг идчихсэн...Бvр ясыг минь хvртэл мэрээд дуусгасан...Надаас юу ч vлдээлгvй идсэн болохоор тэд нар таргалаад сайхан гvйлджийсэн байхдаа...Даанч надаас тvрvvлээд vхцгээсэн нь сонин...Би бол харин одоог хvртэл байж л байна...Бvгдийг ажиглаад л...инээгээд л...Энэ модны доогуур...ёроолоор нь дандаа жижигхэн хeeрхeн амьтад гvйлдэж байдаг...модыг тойроод л...гvйлдээд л...юу хийдгийг нь би нарийн сайн мэдэхгvй...Гэхдээ ямар ч байсан хэрэгтэй юм хийдэггvй байх...Тэдэн дунд намайг энэ дээш нь шидэж орхисон зэвvvн амьтан бий...Нээрээ тэр хeeрхeн амьтад дунд зэвvvн, дургvй хvрмээр, балиар амьтад ч бас бий...Би тэрнийг энд ирж хэвтээд л мэдсэн...Eмнe нь ухаардаггvй байж...Тэдний дээд талын мeчрvvд дээр дvvрэн шувуунууд байдаг...Тэд нисдэггvй...зvгээр л мeрeeдeeд суужийдгийн...Аа харин дээр нь миний хайртай амьтад...Яг юу гэдгийг нь мэдкv...Би уг нь тэдний нэг байсын...Нэг eдeр халтираад тэр доор уначихсан...Тэгээд тэр зэвvvн амьтан намайг дээш нь шидчихсэн...Одоо бол би энд суугаад хайртай амьтдаа бас тэр зэвvvн новшийг ч хараад суужийдаг болсон...Миний хайртай амьтдын дээр бас нэг амьтад бий...Тэд их жаргалтай...инээгээд vймж шуугиад...хэзээ ч гуньж vзээгvй...тэдний дунд орсон хэн бvхэн жаргалтай байдаг... Бас эдний хэнд ч хамаагvй намайг идсэн цох хорхойнууд бий... Тэд хаана ч байдаггvй, зvгээр л явжийдаг... Идэхээ хvрвэл идээд...vхэхээ тулвал vхээд л...Харин би бол эдний хэнд ч... бvvр юунд ч хамааралгvй...дээр нь суугаад тэднийг хараад л...хараад л...тэднээр тоглоод л...тоглоод л...Би бvгдийг хийж чаддаг... Хамгийн доод талын зэвvvн амьтад хааяа дээш авирдгийн...Тэхээр нь би хажуунаасаа нэг том жимс аваад шидчихдэг...Тэд жимсэнд их дуртай...Тэгээд авах гэж алгаа тосоод...газар унаад...жимсэндээ няц даруулдаг...Би тэднийг дээш нь гаргах дургvй...хeeрхeн ч бай...зэвvvн ч бай...Юм болгон байр байрандаа л байвал сайхан...Тэр шувуунуудыг бол би хэзээ ч оролддоггvй...Зvгээр л байжийдаг...гэм хоргvй хeeрхий амьтдаар оролдоод яахав...Зарим нь хэтэрхий мeрeeдeж байгаад уначихдгийм...Даанч надад дээш нь гаргах сонирхол тeрдeггvй нь харамсалтай...Харин нэг тор хийе гэж боджага...Хэзээ нэгэн цагт мeрeeдeл нь биелээд хажууд нисээд ирэх ч юм билvv...Миний хайртай амьтад...Би тэдэнд дандаа тусалдаг... Унах гээд зvvгдэж байгаа нэгнийг нь татдаг...Eeдee авирч чадсан нэгэнд нь эндээс би олс eгдeг...Цох хорхой...Хэзээ ч санаа тавьж vзээгvй..ер нь намайг идсэн юмнуудыг анхаарч vзэх ч шаардлагагvй...Надад огтхон ч хамаагvй...

Тэгээд би эндээ суугаад л...суугаад л...хэдэн сая жил суусан...Магадгvй дахиад хэдэн сая жил сууна... Эцэст нь нам гvм амралтаа авах байхдаа... Тэр vедээ энэ модыг хeрeeдeeд хаячихна...Сайхан...

Adios
blogmn.net/adios/2007/7/6075/
12:34 , 2007-7-7